Мэдээ
ЗАВХАН АЙМАГТ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ, АЙМГИЙН 2025 ОНЫ ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСВИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН АРГА ЗҮЙГЭЭР БОЛОВСРУУЛАХ НЬ сэдэвт сургалт семинарыг зохион байгууллаа.
Тус хоёр өдрийн сургалт семинарыг аймаг сумын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөв, санхүү хариуцсан холбогдох мэргэжилтнүүд бүхий 70 гаруй төрийн албан хаагчдын дунд
НҮБХХ-ийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс зохион байгуулсан ба төслийн санхүүжүүлэгч ЕХ-ны Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас Төсвийн дэмжлэг хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч оролцлоо.