Мэдээ
Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт сэдвийн хүрээнд зохион байгуулсан нэг өдрийн сургалт-өдөрлөгийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй сэтгүүлч, мэргэжилтэн өөрсдийн ойлголтыг сайжруулж, улмаар улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон нийтэд оновчтой байдлаар мэдээлэх чиглэлээр практик ур чадвараа нэмэгдүүллээ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцсон тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран зохион байгуулав. Дэлгэрэнгүй https://bit.ly/3vlr1GY