Бичил болон жижиг бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд олгож буй санхүүгийн дэмжлэг

2024.02.27 Мэдээ

Бичил болон жижиг бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд олгож буй санхүүгийн дэмжлэгийн үр өгөөжийг сайжруулахад чиглэсэн судалгааны ажлыг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгээр хийж гүйцэтгэлээ.

Тус судалгаагаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ирээдүйн чиг хандлага, хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, хувийн хэвшил өсөхгүй байгаа шалтгаан зэрэг хэд хэдэн асуудлыг системийн сэтгэлгээний аргаар шинжилсэн бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн ХЭДС-аас олгох санхүүгийн дэмжлэгийг хэрхэн сайжруулах талаар бодлогын шийдлүүдийг холбогдох талуудад танилцууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын бизнес инкубаторуудын холбоо, бизнес бойжуулагч, хурдасгуур хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, ЖДҮ-ийн зөвлөгөө өгдөг байгууллага, бизнесийн эрсдэл, зээлжих чадварын үнэлгээ хийдэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Холбогдох Мэдээлэл

Цэс

  • Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэстний гудамж-14, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

    Ажлын цаг: Даваа - Пүрэв, 8.30-17.30; Баасан, 08.30-14.30

  • Утас: 976-11-327585 Факс: 976-11-326221

  • Цахим шуудан: registry.mn@undp.org