Мэдээ
Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 51 сарын туршид амжилттай хэрэгжиж, өнөөдөр удирдах зөвлөлийн гишүүддээ үр дүнгээ танилцуулж, гарсан үр дүнгийн тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцлээ.
Төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2020-2024 онд Монгол Улсын Их хурал, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний аудитын газар, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутаг болон бусад холбогдох яам тамгын газруудтай хамтран амжилттай хэрэгжүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл https://go.undp.org/JGG