Боловсролын салбарт нийт 2,400 гаруй байгууллага, 90 мянга орчим ажилтан, албан хаагч ажиллаж байна

2024.02.10 Мэдээ

Чанартай боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэхэд боловсролын салбарт нийт 2,400 гаруй байгууллага, 90 мянга орчим ажилтан, албан хаагч ажиллаж байна. Боловсролын салбарын 2022 оны төсвийн зарцуулалт, хүрсэн үр дүнг тодорхойлох, цаашдын үр ашгийг сайжруулахад чиглэсэн “ТӨСВИЙН ЗАРЛАГА БОЛОН ҮР ДҮНГИЙН ГҮЙЦЭТГЭЛ”-ийн тайланг та бүхний хүртээл болгож байгаад таатай байна.

Боловсролын үр дүнгийн нийт 27 үзүүлэлтийн 2022 оны зорилтот түвшний ерөнхий биелэлт 99.5 хувь байгаа бөгөөд төсвийн зарцуулалтыг анх удаа хүрсэн үр дүнгийн хамт ийнхүү шинжлэн танилцуулсан тус тайланг Боловсрол, шинжлэх ухааны яам Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулав.

Монгол тайлантай танилцана уу https://bit.ly/49mzZCy

Холбогдох Мэдээлэл

Цэс

  • Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэстний гудамж-14, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

    Ажлын цаг: Даваа - Пүрэв, 8.30-17.30; Баасан, 08.30-14.30

  • Утас: 976-11-327585 Факс: 976-11-326221

  • Цахим шуудан: registry.mn@undp.org