Мэдээ
Бүтэн бус хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамрагдсан 1,000 гаруй иргэний 50-с дээш хувь нь цагийн 1,000-5,000 төгрөгийн цалин авч байна. Судалгаанд хамрагдсан 100 гаруй ажил олгогчийн хувьд бүтэн бус цагаар ажиллагсдаа үндсэн ажилтнаар сургаж авах нь түгээмэл бөгөөд ялангуяа суралцахын хажуугаар ажиллаж буй залуучуудыг ажлын байран дээр сургах, дадлагажуулах хэрэгцээ байгааг онцлон дурдаж байна.
Тус судалгааг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн ажил олгогч эздийн холбоотой хамтран боловсруулав.
Судалгааны үр дүнг тоймлон харуулсан товхимолтой танилцана уу https://go.undp.org/ZLN