Мэдээ
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээний арга зүйн шинэчлэл, мониторингийн арга зүй болон бодлогын өртөг тооцох аргачлалын чиглэлээр өнөөг хүртэл зохион байгуулсан нийт 3 удаагийн уулзалтаар 110 гаруй албан хаагч хамрагдаж, шинэ арга аргачлалуудыг холбогдох салбар, үйл ажиллагаанд тусган ажиллах талаар мэдээлэл авч, цаашид тогтвортойгоор хэрэгжүүлэх талаар санал бодол, туршлага солилцлоо.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Өглөөний уулзалт”-ыг 14 хоног тутам уламжлал болгон зохион байгуулж байна.
Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын аргачлалыг Хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл болон хяналт шинжилгээ, үнэлгээний бүх түвшинд нэвтрүүлэн, тогтвортой хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын чадавхыг тасралтгүй бэхжүүлж, харилцан туршлага солилцох боломжоор хангах нь нэн чухал юм.