“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд

2024.05.02 Мэдээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Хүүхэд хамгааллын 2024 оны төсвийг үр дүнд суурилсан аргачлалаар боловсруулах чиглэлээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласан юм. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын төсвийг хүүхдийн төлөөх үндэсний тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах, хүүхэд хамгаалалд төсөвлөж, зарцуулж буй хөрөнгийн үр ашиг, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, улмаар Энхтайван, шударга ёсыг цогцлоох замаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтийг ахиулахад хувь нэмэр оруулж байна. Үр дүнд суурилсан Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлтийн дагуу Хүүхэд хамгаалах үйлчилгээг санхүүжүүлэх, зардал тооцох аргачлалыг хэрхэн ашиглах, түүнчлэн холбогдох хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан 100 гаруй мэргэжилтэн, аудитор, нягтлан бодогч нарын чадавх бэхжүүлэх, сургагч багш бэлтгэх сургалт семинар зохион байгуулагдлаа.

Холбогдох Мэдээлэл

Цэс

  • Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэстний гудамж-14, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

    Ажлын цаг: Даваа - Пүрэв, 8.30-17.30; Баасан, 08.30-14.30

  • Утас: 976-11-327585 Факс: 976-11-326221

  • Цахим шуудан: registry.mn@undp.org