Мэдээ
“Үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайлагнал” сэдэвт хоёр өдрийн сургалт семинарыг улсын болон орон нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, ерөнхий нягтлан бодогч, дотоод хяналтын мэргэжилтэн зэрэг 120 гаруй албан хаагчийг хамруулан зохион байгуулаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайланг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй хэрхэн уялдуулан, системээр тайлагнах арга зүйгээр хангаж байгаагаараа онцлог юм.
Чадавх бэхжүүлэх тус үйл ажиллагааг Сангийн яам ба Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран хэрэгжүүлэв. Төслийн арга зүйн дэмжлэгтэйгээр Хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсвийг хүрсэн үр дүнгийн хамт тайлагнах заавар маягтыг боловсруулж, Сангийн сайдын тушаалаар батлан үндэсний хэмжээнд мөрдөж эхлээд байна.