Мэдээ
2022 оны байдлаар биеийн тамир, спортын салбарын төсвийн зарлага ДНБ-ий 0.1 хувь, улсын нэгдсэн төсвийн 0.3 хувьтай тэнцэж байна. Тус салбарын үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан улсын төсвийн хэмжээ болон төсвийн зардлын үр өгөөж, төсвийн найдвартай байдлын үнэлгээг агуулсан “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ШИНЖИЛГЭЭ” судалгааны тайланг та бүхний хүртээл болгож байгаадаа таатай байна. Тус тайланг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia, Биеийн тамир, спортын улсын хороо-той хамтран боловсруулав. Монгол тайлантай танилцана уу https://bit.ly/3xugUAi