Мэдээ
Энэ жилийн хувьд Монгол Улс, Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, мөн Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож буйгаараа онцлог байв. Уг өдөрлөгийн үеэр Европын Холбооны санхүүжилттэй “МУ-д Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” болон “Бизнес ба Хүний Эрх” төслөөс явуулсан залуусын чадавхыг бэхжүүлэх богино сургалт, зөвлөгөө, хөгжөөнт судалгаа, шагналт уралдаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд идэвхтэй хамрагдсанд баярлалаа! Мөн ажлын гараагаа дөнгөж эхлүүлж буй залуус карьер хөгжлийн сургалт, зөвлөгөө өгсөн сургагч багш нар, гайхалтай ая хөг бэлэглэсэн Magnet Brain артистдаа, зохион байгуулалтад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье!