Мэдээ
Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй "Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Удирдлагын академи -тай хамтран ''Хөдөлмөрийн хяналтын орчин үеийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь'' сэдэвт 3 өдрийн Mодуль сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь онол, практик хосолсон байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
2022 онд ОУХБ-аас Хөдөлмөрийн хяналтын орчин үеийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь 17 модуль хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсныг Монгол хэлрүү орчуулан бэлтгэв.
Энэхүү 3 өдрийн сургалтад ОУХБ-ын шинэ модуль хөтөлбөрийг ашиглан лекц, практик дадлага зэрэг сургалтын идэвхитэй аргуудыг хослуулан хөдөлмөрийн хяналтын сургагч багш нарыг бэлтгэж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Food and Agriculture Organization of the United Nations (FAO)