Мэдээ
Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Политехник коллежуудын оюутан сурагчдад тулгарч буй нийтлэг асуудлын талаар нээлттэй ярилцаж, тэдэнд чанартай боловсрол эзэмшихэд нь саад болж буй бэрхшээлийг олж илрүүлж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх зорилготой “ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙ” хэлэлцүүлгийг Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 10 сургуулийн 50 орчим оюутан залуус идэвхтэй оролцож тогтвортой хөгжлийн зорилгууд, чанартай боловсрол, залуусын зохистой хөдөлмөр эрхлэлт болон тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар мэдлэг, мэдээллийг авахаас гадна өөрт болон үе тэнгийн найзууддаа тулгарч буй асуудлыг хөндөж, тэдгээрт тохирох шийдлийн талаар санал бодлоо идэвхтэй солилцлоо.
Тус хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг шийдвэр гаргах түвшинд уламжлахаар зохион байгуулагчдын зүгээс үргэлжлүүлэн ажиллах юм.