Зурган мэдээ
Дэлхийн нийт хүн амын 16 хувь буюу ойролцоогоор 1.3 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас тэд амьдралын бараг бүх салбарт тогтолцооны тэгш бус байдалд өртсөөр байна.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны судалгаанаас харахад Монгол Улсад хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 16 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь дэлхийн дунджаас дариу 11 хувиар бага, харин нийт хүн амын хөдөлмөр эрхлэлтийн 56.7 хувийн түвшинтэй харьцуулахад туйлын чамлахуйц юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ” арга хэмжээг Европын Холбооны санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс 2023 онд зохион байгуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын туршлага, сургамж дээр тулгуурлан “Оюуны бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах нь” зурагт товхимлыг бэлтгэн өнөөдөр буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр хуваалцаж байгаадаа таатай байна.
Товхимлыг оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг тогтвортой ажлын байраар хангах хүсэлтэй байгууллага мөн ажлын байрны дадлагажуулагч нарт хэрэг болохуйц суурь мэдээлэл, зөвлөмж болгох үүднээс зориулан боловсруулав.
Зурагт товхимол https://go.undp.org/JS2