"ХЭДС-гийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны төсөл сонгон шалгаруулах үйл явцыг сайжруулах” судалгаа

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 97 хувийг 50 хүртэл ажилтантай жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар төрөлжсөн сангуудаар дэмжлэг үзүүлдэг. Тэр дундаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас (ХЭДС) үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийн 59 хувийг бизнесийг дэмжихэд зарцуулж байна.

Европын Холбооны 🇪🇺 санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “ХЭДС-гийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны төсөл сонгон шалгаруулах үйл явцыг сайжруулах” судалгааг хийж гүйцэтгэв.

ХЭДС-гийн хөрөнгийн зарцуулалтыг илүү үр дүнтэй, зорилтот бүлгийн хэрэгцээг илүү судалж, улмаар бизнесээ хэрхэн зөв удирдан зохион байгуулахтай холбоотой сургах, чиглүүлэх, зөвлөх зэрэг санхүүгийн бус дэмжлэг нэн шаардлагатай байгаа нь судалгааны дүгнэлтээс баталж байна.

Судалгааны үр дүнгийн хураангуй товхимолтой танилцана уу. 👉https://go.undp.org/4TS

Цэс

  • Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэстний гудамж-14, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

    Ажлын цаг: Даваа - Пүрэв, 8.30-17.30; Баасан, 08.30-14.30

  • Утас: 976-11-327585 Факс: 976-11-326221

  • Цахим шуудан: registry.mn@undp.org