Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр хоёр өдрийн уулзалт, хэлэлцүүлгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-тай хамтран 2024 оны 12 сарын 4-5-ны хооронд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт салбарын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд болон ОУХБ-ын төлөөлөл оролцож байна.
Эхний өдрийн уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн тандан судалгааны үр дүн, хуулийн үзэл баримтлалын төсөл, ХАБЭМ-ийг дэмжих тогтолцооны тухай ОУХБ-ын 187 дугаар конвенцод хийсэн нийцлийн судалгааны үр дүнг танилцуулав.
Өнөөдөр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг мэдээлэх, бүртгэх системийг хэрхэн сайжруулах талаар талууд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэхүү хоёр өдрийн уулзалтад ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Юка Ужита оролцож олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ болон сайн туршлагын талаар илтгэл танилцуулав.
Уулзалтыг Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй "Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" болон “Зохистой хөдөлмөр ба Худалдаа” төслүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Food and Agriculture Organization of the United Nations (FAO)