Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр хоёр өдрийн уулзалт, хэлэлцүүлгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-тай хамтран 2024 оны 12 сарын 4-5-ны хооронд зохион байгуулж байна.

2024.12.04

🦺⛑ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр хоёр өдрийн уулзалт, хэлэлцүүлгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-тай хамтран 2024 оны 12 сарын 4-5-ны хооронд зохион байгуулж байна.

🖊 Хэлэлцүүлэгт салбарын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд болон ОУХБ-ын төлөөлөл оролцож байна.

📌 Эхний өдрийн уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн тандан судалгааны үр дүн, хуулийн үзэл баримтлалын төсөл, ХАБЭМ-ийг дэмжих тогтолцооны тухай ОУХБ-ын 187 дугаар конвенцод хийсэн нийцлийн судалгааны үр дүнг танилцуулав.

📍 Өнөөдөр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг мэдээлэх, бүртгэх системийг хэрхэн сайжруулах талаар талууд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

🇺🇳 Энэхүү хоёр өдрийн уулзалтад ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Юка Ужита оролцож олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ болон сайн туршлагын талаар илтгэл танилцуулав.

🇪🇺 Уулзалтыг Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй "Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" болон “Зохистой хөдөлмөр ба Худалдаа” төслүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

EU Delegation to Mongolia

UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Food and Agriculture Organization of the United Nations (FAO)

Menu

  • United Nations Development Programme (UNDP) in Mongolia UN House, UN Street-14, Sukhbaatar District, Ulaanbaatar 14201

    Working Hours: Monday - Thursday, 8.30-17.30; Friday, 08.30-14.30

  • Tel: 976-11-327585 (ext. 1168, 11690) Fax: 976-11-326221

  • E-mail: registry.mn@undp.org