Үндэсний аудитын газраас 200 гаруй төрийн аудиторын чадавхийг бэхжүүлж, төрийн аудитын байгууллагын хөгжлийн чиг хандлага, бодлого, стратегийн чиглэлээр нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэсэн хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтад Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлал болон ISAM 2024 Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн аудит хийх аргачлалын чиглэлээр оролцогчдын чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна.
Гүйцэтгэлийн болон санхүүгийн аудитын үйл ажиллагаанд орчин үеийн арга барилыг нэвтрүүлэн, хэрэгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж, үндэсний бодлого, хөтөлбөрүүдийг ТХЗ-уудтай уялдуулж хэрэгжүүлэхэд аудит хийхэд хамтран ажиллаж буй Үндэсний аудитын газарт талархал илэрхийлж, Аудиторын бахархлын өдрийн мэнд хүргье!