ҮЭ-ИЙН БАГШ АРГА ЗҮЙЧ БЭЛТГЭХ МОДУЛЬ I СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2024.11.29

✅Энэхүү сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй "Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн хүрээнд зохион байгуулав.

✅МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийн зорилт 4.2-т тусгасан “Гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнуудын эгнээг өргөжүүлнэ” ажлын хүрээнд:

📌2024.11.27 ны өдөр “Насанд хүрэгчдэд хичээл заах, сургалт зохион байгуулах арга зүй, ур чадвар эзэмшүүлэх” модуль хичээлийг “Эм Эл Си” сургалтын төвийн багш нар,

📌2024.11.28-нд “Дэлхийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн төлөв байдал”, “Хөдөлмөрийн ирээдүйн тухай”, “Нийгмийн шинэ гэрээ”, “ҮЭ-ийн бодлого олон улсын түвшинд” сэдвүүдээр ОУХБ-ын зүүн болон зүүн өмнөд Ази, номхон далайн Зохистой хөдөлмөрийн техникийн дэмжлэг үзүүлэх баг, Ажилчдын үйл ажиллагааны товчооны мэргэжилтэн Равиндра Самитадаса, “Зохистой хөдөлмөр-ҮЭ”, “Хамтын гэрээ байгуулах арга зүй” сэдвээр Хөдөлмөрийн хуульч Ц.Отгонтунгалаг, “Албан бус эдийн засгийг албажуулах төсөл”-ийн талаарх мэдээллийг ОУХБ-ын төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох нар,

📌2024.11.29-нд Оролцогчид 4 бүлэгт хуваагдан 20 минутын мэдээлэл, хичээл бэлтгэн хүн бүрийн оролцоотойгоор илтгэл тавьлаа.

✅Тус сургалтын Модуль II, III дугаар нь 2025 онд хэрэгжин төгсөгчиддөө МҮЭ-ийн холбооны “Багш арга зүйч”-ийн СЕРТИФИКАТ гардуулах юм.

Menu

  • United Nations Development Programme (UNDP) in Mongolia UN House, UN Street-14, Sukhbaatar District, Ulaanbaatar 14201

    Working Hours: Monday - Thursday, 8.30-17.30; Friday, 08.30-14.30

  • Tel: 976-11-327585 (ext. 1168, 11690) Fax: 976-11-326221

  • E-mail: registry.mn@undp.org